“Монгол-Хятадын Экспо” тав дах удаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Монгол-Хятадын тав дах удаагийн экспод Монгол, Хятад болон бусад улс орнуудын 1500 гаруй аж ахуйн нэгж оролцож бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.


Монгол Улсаас Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Г.Учралаар ахлуулсан төр, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүхий 350 гаруй байгууллага оролцож байна. Тус арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, нүүрсний борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх талаар урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллахаар санал солилцлоо.
Монгол Улс БНХАУ-тай хийж буй худалдааны эргэлт 2024 оны байдлаар 19.1 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын орлогын дийлэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэр тундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БНХАУ-ын 400 гаруй аж ахуйн нэгжид худалдан борлуулж буй коксжих болон эрчим хүчний нүүрсний худалдаа эзэлж байна.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
