Завхан аймагт хэрэглээний бараа үйлчилгээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөн байна.
Бараа үйлчилгээний үнэ өмнөх сартай харьцуулахад 0,4 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 8,6 хувиар өссөн.
Өнгөрсөн оны 12 дугаар сартай харьцуулахад 7,1 хувиар өссөн байна. Тухайлбал хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс гурил 1 кг нь 500-800 төгрөгөөр, цагаан будаа 1 кг нь 350-500 төгрөгөөр нэмэгдсэн.
Фермийн болон монгол үнээний сүү өнгөрсөн жилийн мөн үеэс 1 л нь 5000-6000 төгрөг болж 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Аймгийн төв болон зарим суманд сарлагийн түүхий 1 л сүүг 9000 төгрөгөөр борлуулж байна. Төмс, хүнсний ногооны үнэ тогтвортой байгаа бөгөөд улирлын чанартай 1 кг тутамдаа 200-300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үхрийн мах 1 кг 1700 төгрөгөөр, хонь ямааны мах 1кг 500-1000 төгрөгөөр, адууны мах 1000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсыг аймагт 313 бараа, үйлчилгээгээр бүрдүүлдэг. Ингэхдээ өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2018, 2019, 2020, 2022 оны дундаж үр дүнгээр жинг тооцон, 2020 оны шинэчилсэн суурьтайгаар боддог. Хэрэглээний үнийн индексийг тооцохдоо бараа, үйлчилгээний геометр дундаж үнийг ашигласан гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
Next post
Х.Наранжаргал: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хүний эрхэд суурилсан байх ёстой
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
