“Боловсролын салбар дахь эмч нарын Эрүүл Ирээдүй” холбооноос орон нутгийн сургуулийн эмч нарыг олноор ажлаас халж байгаа талаар өнөөдөр “Үндэсний Мэдээллийн Төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус холбооны тэргүүн Б.Батбаатар “Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-ны сайд болон Сангийн сайд нар хамтарч 2018 онд гаргасан А02411 тоот тушаалыг үндэслэн орон нутгийн сургуулийн эмч нарыг олноор нь халж байгаа талаар мэдээлэл хүргэе.
Дээр дурдсан 2018 оны тушаалаар сургууль, цэцэрлэгт эмч байх журмыг баталсан. Тодруулбал 481-ээс доош сурагчтай сургуульд эмчийн орон тоо шаардлагагүй гэж үзсэн. Энэ тушаалыг үндэслэж одоогийн байдлаар 30 гаруй эмч ажлаасаа халагдлаа.
Энэ бол зөвхөн эмч ажлаасаа халагдаж байгаа төдий асуудал биш. Үүний цаана хүүхдийн эрхийн асуудал яригдана. Заасан тооноос бага хүүхэдтэй сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг орон нутгийн эрүүл мэндийн төв хариуцна гэж үгүй.
Сурагчдын тооноос хамаарч сургууль, цэцэрлэгийг эмчгүй болгоно гэдэг нь олон талаар сөрөг үр дагавартай асуудал. Тиймээс БШУЯ руу олон удаа шаардлага хүргүүлсэн боловч “төсөв хэмнэж” байна гэхээс өөр хариу хэлдэггүй.
Хэдхэн эмч нарыг ажлын байрнаас нь цомхотгосноороо төсөв хэмнэхгүй. Боловсролын салбарт ажиллаж буй эмч нарын хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Урамшуулал, ур чадварын мөнгө өгдөггүй, үр дүнгийн нэмэгдэл олгодоггүй, орон нутгийн нэмэгдэл байдаггүй.
Эмч нарын ажлын байрны нөхцөл муу. Зарим сургуульд даралтын аппаратгүй, тэд бор зүрхээрээ явдаг улс. Ажиллах орчин тааруу байдаг тул Нийслэлийн хэмжээнд боловсролын салбарын 10 гаруй хувь нь эмчгүй болсон. Одоо ажиллаж буй эмч нарын ихэнх нь тэтгэврийн насныхан байдаг. Залуу эмч нарыг ажиллуулах гэхээр цалин бага, ажлын нөхцөл нь хүнд тул тогтвортой байдаггүй.
Түүнчлэн эм тариа ороож боох материалаар эмч нарыг хангах ёстой. Гэтэл төсөвт огт тусгагдаагүй тул сургуульд ийм материал байдаггүй. Үүнээс шалтгаалан анхан шатны тусламж хүүхдүүдэд үзүүлэхэд хүндрэл гардаг. Энэ талаар холбогдох хүмүүст нь шаардлага тавьсан боловч асуудлыг шийдэж өгөөгүй” гэж ярилаа.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
