Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 01-ний өдөр улсын хэмжээнд бүх нийтийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү шийдвэрийн үр дүнд 2023 оны 12 дугаар сарын байдлаар 1,3 сая иргэн эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдаад байгаа үзүүлэлт гарсан. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын амжилттай хэрэгжиж буй томоохон ажлуудын нэг юм.
Учир нь Эрүүл мэндийн салбарын түүхэн 100 жилийн хугацаанд Монгол Улс анх удаагаа иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулж эхэлсэн нь энэ.
Тус төслийн үр дүнд Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт иргэдийнхээ 38,6 хувь буюу 1,3 сая иргэний эрүүл мэндийн “дата” дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, нэн шаардлагатай арга хэмжээг авах, оновчтой шийдвэр гарах боломж бүрдсэн. Өмнө нь ингэж системтэйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаагүй учраас нэн яаралтай 20 аймаг, нийслэлийн 5 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулсан. Өөрөөр хэлбэл цаашид ч тогтмол иргэд үзлэг, оношилгоонд орох орчин нөхцөл, боломжийг бий болгосон юм.
Иргэдээ эрт илрүүлэгт хамруулах тоног, төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн. Монгол Улс анх удаа 0-17 хүртэл насны хүүхдүүдээ ч мөн эрт илрүүлэгт хамруулах ажлыг өрнүүлсэн. Үүний үр дүнд хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн их байгаа нь судалгаагаар гарсан. Иймд Ерөнхий сайдын шийдвэрээр улсын хэмжээнд “Эрүүл шүд-Эрүүл хүн хөтөлбөрийг эхлүүлээд байна.
Мөн эрт илрүүлэгт хамрагдсан иргэдээс 7808 нь хавдрыг эрт үед нь мэдэж, эмчилгээнд цаг алдалгүй орсон талаар эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд онцлож байв.
Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тус ажлыг эрс эсэргүүцэв. Тэрбээр “Цахим эрт илрүүлгийн ажлыг хийсэн. Эрүүл хүн гэртээ байж байхад эрт илрүүлэг үзлэгт хамрагдаарай гэж мэдээлэл өгч дуудсан. Энэ ажлын үр дүн гарсан юм уу” гэв.
Ж.Чинбүрэн гишүүн сонгууль дөхөж иргэдэд таалагдах үг хэлнэ гэж байгаад Эрүүл мэндийн салбарын бүхэл бүтэн 3 жилийн орчмын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг ийнхүү үгүйсгэв.
Өөрөөр хэлбэл Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг санаачлан хэрэгжүүлсэн ажлыг ийнхүү үгүйсгэж, улс төр хийв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
