Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Өчигдрийн хурлаар гэрч Д.Доржхандыг заавал оролцуулах хүсэлтэй буйгаа өмгөөлөгчид илэрхийлсэн юм. Үүнтэй холбогдуулан Д.Доржхандыг шүүх хуралдаанд албадан ирүүлэх тогтоол гаргасан боловч цагдаагийн байгууллагаас түүнтэй холбогдож чадаагүй байна.
Улсын яллагчийн зүгээс гэрч Д.Доржхандыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой бөгөөд хууль сануулж мэдүүлэг авсан гэв.
Харин өмгөөлөгчид гэрчүүдийг заавал оролцуулах хүсэлтэй буйгаа шүүгчид илэрхийлсэн юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд таван гэрчээс зөвхөн нэг нь ирсэн байна.
Хуралдаан даргалагч шүүгч талуудын байр суурийг сонссоны дараа гэрчүүдийг оролцуулах өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авав.
Ингэснээр тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх сарын 5-ны 08:30 цаг хүртэл хойшлууллаа.
ШҮҮХ ХУРАЛДААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:
| Шүүгч, шүүх бүрэлдэхүүн: | З.Болдбаатар Б.Дуламсүрэн А.Мөнхсайхан |
| Улсын яллагч: | Б.Энх-Эрдэнэ |
| Улсын яллагч: | Ч.Батзориг |
| Шүүгдэгч: | З.Энхболд |
| Шүүгдэгч: | Б.Энх-Амгалан |
| Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Б.Баатарсайхан |
| Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Д.Батсүх |
| Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Ө.Цэрэндэжид |
| Гэрч: | С.Батболд |
| Гэрч: | Г.Энх-Амгалан |
| Гэрч: | Д.Доржханд |
| Гэрч: | С.Баярмаа |
| Гэрч: | Ц.Эрдэнэ-Очир |
More Stories
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэл хотод энэ жил сургууль, цэцэрлэгийн нийт 136 барилга баригдаж байна
Нийслэл хотод энэ жил сургуулийн 67, цэцэрлэгийн 53, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын 16 барилга баригдаж байгаа аж. Энэ тухай Нийслэлийн Боловсролын...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
Онц дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлж буй ажлын явц үр дүнг засгийн газарт танилцуулжээ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 3 сарын хугацаатай...
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН АНТОНИО ГУТТЕРИШТЭЙ УУЛЗЛАА.
Манай улс 20 гаруй жилийн хугацаанд 23,000 мянган цэнхэр дуулгатнаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ.Цаашид ч НҮБ-ын баримталж буй стратегийн...
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг өргөн барив. Монгол...
