ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын шүүх хурал ирэх сарын 5-н хүртэл хойшлогдов

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. 

Өчигдрийн хурлаар гэрч Д.Доржхандыг заавал оролцуулах хүсэлтэй буйгаа өмгөөлөгчид илэрхийлсэн юм. Үүнтэй холбогдуулан Д.Доржхандыг шүүх хуралдаанд албадан ирүүлэх тогтоол гаргасан боловч цагдаагийн байгууллагаас түүнтэй холбогдож чадаагүй байна. 

Улсын яллагчийн зүгээс гэрч Д.Доржхандыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой бөгөөд хууль сануулж мэдүүлэг авсан гэв.

Харин өмгөөлөгчид гэрчүүдийг заавал оролцуулах хүсэлтэй буйгаа шүүгчид илэрхийлсэн юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд таван гэрчээс зөвхөн нэг нь ирсэн байна.

Хуралдаан даргалагч шүүгч талуудын байр суурийг сонссоны дараа гэрчүүдийг оролцуулах өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авав. 

Ингэснээр тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх сарын 5-ны 08:30 цаг хүртэл хойшлууллаа. 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн:З.Болдбаатар
Б.Дуламсүрэн
А.Мөнхсайхан
Улсын яллагч:Б.Энх-Эрдэнэ
Улсын яллагч:Ч.Батзориг
Шүүгдэгч:З.Энхболд
Шүүгдэгч:Б.Энх-Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Б.Баатарсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Д.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Ө.Цэрэндэжид
Гэрч:С.Батболд
Гэрч:Г.Энх-Амгалан
Гэрч:Д.Доржханд
Гэрч:С.Баярмаа
Гэрч:Ц.Эрдэнэ-Очир

+ There are no comments

Add yours