Фэйсбүүк цахим сүлжээнд “Pubg аккаунт худалдаж авна” гэх зар оруулж, иргэдийг хуурч мэхлэн фэйсбүүк хаягт нь хууль бусаар нэвтэрч хохирол учруулсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны хаагчид илрүүлжээ. Энэ үйлдлийг Ш гэгч үйлдсэн болохыг тогтоосон байна.
Шалгалтаар иргэдийн фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч, тэдний ойр дотно хүмүүст нь “Гар утасны дугаараа өгөөч, фэйсбүүк хаягаа засах гээд код илгээчихлээ, тэр кодыг явуулаач” гэх мэтээр хувийн мэдээллийг нь авч, иргэдийн цахим хаягт хууль бусаар халдсан. Мөн бусдаас “мөнгө зээлэх үү” гэх зэргээр чат бичиж, “Gopoker”, “Naadam Play”, “Star Club Mongolia” зэрэг хууль бус цахим мөрийтэй тоглоомын сайтуудын данс руу гэмт хэргийн замаар олсон мөнгөө хүлээн авч, буцааж өөрийн дансанд шилжүүлсэн. Энэ байдлаар иргэдэд 250 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Хэрвээ танд дээрхтэй ижил төстэй явдал тохиолдвол гар утсанд тань ирсэн кодыг яасан ч буцаан явуулж болохгүй.
Сэжигтний гар утсанд иргэдийн фэйсбүүкийг хууль бусаар авахдаа ашигладаг 100 орчим Gmail хаяг болон иргэдээс хууль бусаар авсан 306 тооны фэйсбүүкийн цахим хаягийн зургийг хадгалсан байсныг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авч, хохирогч нарыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хэрвээ танд дээрхтэй ижил төстэй явдал тохиолдвол гар утсанд тань ирсэн кодыг яасан ч буцаан явуулж болохгүй. Бас хэн нэгэн танил тань мөнгө шилжүүлэхийг хүссэн бол тухайн хүнээс өөрөөс нь заавал лавлаж фэйсбүүк хаяг ашигладаг цахим алиланд өртөхөөс сэргийлээрэй.
Эх сурвалж: ЦЕГ
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
