Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл өглөө.
– Өнөөдрийн байдлаар 10 гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай байна. Малчдын амьдрах ахуй нөхцөл байдал хүндэрч байна. Цаашдаа ч улам хүндрэх эрсдэл өндөр байна.
– Эрчим хүч, дулааны эх үүсвэрийн найдвартай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ханиад томууны асуудалтай холбоотой эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
– Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн 7 хоногт малчдын бойлсон махыг зах зээлд нийлүүлэх, мах боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр 100 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Малчдаас мах авах ажлыг эрчимжүүлнэ.
– Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан малын тэжээл, өвсний хомсдол үүсэж байна. Тиймээс малын тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гаргалаа.
– Тэжээлийн үйлдвэрүүдтэй хамтарч малчдад үйлдвэрийн үнээр малын тэжээлийг нийлүүлэх ажил хийгдэж байна.
– Ханиад томууны тухайд эмнэлгийн ачаалалд анхаарах, эм тарианы нөөцийг бүрдүүлэх асуудлууд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдлаа.
УОК Шуурхай штаб бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахаар байнгын холбоотой ажиллаж байна” гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
