Өвлийн улиралд томуугаар өвдсөн үед харшлын эмийг дангаар нь хэрэглэж болохгүйг хүүхдийн эмч зөвлөлөө.
Зинт эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа “Харшлын эм нь ханиадны маш олон эмийн найрлагад орсон байдаг. Салст хуурайшуулж, нус цэрийн ялгаралтыг багасгах үйлдэлтэй, хүүхдийг унтамхай болгодог. Харшлын эмээс болж хүүхэд нас барсан тохиолдол ч бүртгэгдсэн байдаг. Тийм учраас томуу, томуу төст өвчний үед харшлын эмийг дангаар хэрэглэх нь тохиромжгүй.
Арванхоёрдугаар болон нэгдүгээр сард харшлын гаралтай ханиад байхгүй. Үүнийг хатуу анхаарах хэрэгтэй.
Харин маш их нус цэр гарч байгаа үед хавсарсан найрлагатай буюу харшлын эмийн тун бага зэрэг орсон эмийг зөвлөж байгаа. Бусад харшлын эмтэй хавсруулан хэрэглэж болохгүй.
Аливаа эмд олон улсын, худалдааны нэршил байдаг. Эмч олон улсын нэршлээр эмээ бичих ёстой. Тухайлбал эмийн санд амокслин 4-5 янзын худалдааны нэршлээрээ байдаг. Тиймээс эмчээсээ олон улсын нэршлээр эмээ бичүүлж авч байхыг зөвлөе.
Сонгино, саримсанд нянг устгах бодисууд байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Жишээлбэл АНУ, БНХАУ, Францад ч хүүхдээ амьсгалын замын өвчин туссан үед сонгино саримстай хоол хийж өгөх, зүүлгэх, унтахад нь дэрний хажууд саримс тавих аргыг хэрэглэдэг.
Томуу, хатгалгаа өвчний үед аньс, чацаргана, аарц, адуу, хонины махтай хоол хэрэглэх нь тохиромжтой” хэмээн ярилаа.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
