Бензин дагаад бусад юмны үнэ сэм сэмхэн нэмэгдэнэ. Яана да! АИ-92 бензин 400 гаруй төгрөгөөр нэмэгдэж 2800-2900 болсон байна. Эрх мэдэлтнүүд 20 хоног ард түмнээ шантаажилж бензиний хомсдол үүсгэн -36 хэмийн шөнийн хүйтэнд 4-6 цаг очерлуулж зөвхөн өндөр үнэтэй АИ-95 шахаж иргэдээ залхаах, цээрлүүлэх замаар санасандаа хүрчээ. Манай улсын нийт шатахууны импортын ~55% эзэлдэг дизелийн үнэ бас 400-560 төгрөгөөр бас нэмэгдсэн байна. Яг л нөгөө зальхай аргаараа, сонгодог технолгогоороо, нүүрсний хулгайн асуудал оволзож, хүйтний эрч тачигнаж, бас дээр нь шинэ жил, кристмас гээд бужигнаж байх үед үнээ нэмжээ. Тиймээс хэн ч юу ч хэлж чадсангүй. Тэгэх гээд байсан юм өө, шинэ жилдээ орно оо хө гээд л өнгөрөө.
Уг нь бол бензиний хомсдол үүсэх гадаад шалтгаан үнэндээ байхгүй юм билээ. Харин ч эсэргээрээ бензиний үнэ тогтворжих, буурах боломжтой байсан. Өнгөрсөн 3 долоо хоног орчим үргэлжилсэн АИ-92, Дизель түлшний хомсдол бол зохиомол хомсдол гэж үзэх үндэслэлтэй. Манайхыг бензинээр хангадаг ОХУ бензин, шатахуунаа хэвийн, хүссэн хэмжээнд нь өгсөөр байгааг тэндээс ирсэн албан ёсны төлөөллүүд нь хэлсэн.
Манай сайд дарга нар ч ОХУ-аас ирж буй шатахууны нийлүүлэлт хэвийн байгааг эцсийн дүндээ үгүйсгэж чадахгүй байгаа. Тэгсэн мөртлөө нэмж Хятадаас бензин авах боллоо ч гэх шиг? Зохион байгуулалттай жүжиг юм уу, юу юм? Нэг л ойлгомжгүй зүйл явагдаад байна.
За юу нь ч байсан хамаа алга. Бензиний үнэ нэмэхгүй гэж амалсан Засгийн газар, бензин шатахууныг атгасан монополь компаниуд аль аль нь юу ч хэлсэнгүй зүгээр л бензин, түлшний үнийг 2 долоо хоногийн дотор 20% нэмчихлээ. Эдийн засгийн гол тулгуур багана болсон бензинийг атгасан импортлагч компаниуд үнээр нь тоглолт хийж төр барьж буй нам, Засгийн газрыг “эрхэндээ байлгаж” улс төр, эдийн засгийн эрх ашгаа тулгасаар ирсэн байдаг. Харин 2024 оны сонгуулийн дуу чимээ ихэссэн энэ өдрүүдэд талууд эвтэйхэн тохиролцоод ард түмнээ жийчихэв үү дэ. Тэд хөшигний цаана ямар тохиролцоонд хүрэв?
Яамартай ч бензиний үнийн өсөлтийн хүнд ачааг зөвхөн жирийн иргэд, улныхан л үүрнэ. Гэхдээ жийгдсэн ард иргэд мартахгүй л дээ. 6-сар гаруйхны дараа ард түмэн эрх баригчдад дүнгээ тавьж сонголтоо хийнэ. Тэр үед бид хэрхэн жийгдэж, муриулж байснаа санах болно. Эдийн засагч би ч сануулсаар байх болно. Тиймээ зөвхөн бензин төдийгүй Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ сангийн дээрэм, Авилгалын хэргүүд бүгдийг би сануулсаар байх болно.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
