Өнөөдөр /2023.12.08/ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Хамтран ажилласан ажлын хэсгийнхэндээ баярлалаа.
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 онд баталж мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах улмаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилтыг хэрэгжүүлэх, улмаар мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог шинэчилж, мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн явуулах боломжийг, эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Тэгвэл өнөөдөр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, экспортыг дэмжих, малын махыг олон улсын мал, эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаж, экспортод гаргах, амьтан ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөл, ургамлын хорио цээрийн гэрчилгээ, олон улсын мал эмнэлэгийн гэрчилгээг олгох үйл ажиллагааг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх боломжийг тусгасан шийдвэр гаргалаа.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
