УИХ 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж байсан бол энэ оны зургаадугаар сард гурав дахь удаагийн хөтөлбөрийг шинээр баталсан. Энэ хүрээнд өнөөдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнд нийслэлийн харьяа 93 байгууллагын 1000 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм.

Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Олон талт оролцоонд тулгуурласан авлигатай тэмцэх бодлого, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх” сэдэвт илтгэлийг тавилаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Монгол Улсын хөгжлийг боомилогч хамгийн том хүчин зүйл бол авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил юм. Бид мөнгөгүйдээ биш, дээрх жижиг эрх ашгуудаас болж олон боломжийг алдан, хөгжлөө чөдөрлүүлж ирсэн. Энэ бүх алдааг цаашид давтахгүй, засаж явахад төрийн албан хаагч нэг бүрийн оролцоо чухал.
Зүгээр энэ хөтөлбөрийг зарлаад өнгөрөх биш, ажил хэрэг болгож, бодитой алхмууд хийн, шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ хүрээнд ч “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Авлигал зөвхөн төрд байдаг зүйл биш. Хувийн хэвшлийн байгууллагуудад ч авлигал үүсэж байна. Нэг жишээ нь банкны зээл бүтээж өгөөд авлигал авдаг. Тиймээс энэ удаагийн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлүүд дэх авлига, хээл хахуультай ч тэмцэнэ.
Өдгөө нийслэлийн төрийн 689 байгууллагад 60,686 албан хаагч ажилладаг. Эдгээр албан хаагчдаа зөв мэдээллээр хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай хийнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд байгаа төрийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, хууль, эрх зүйн орчин, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгаагаар хангах, цалин хөлсийг нэмэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэв.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн. Мөн уг хөтөлбөр нь “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдан, 2023-2030 онд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр бөгөөд 11 зорилго, 46 зорилт, 200 гаруй заалтаас бүрдэнэ.
More Stories
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
