“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт үйл ажиллагаатай холбоотой нээлттэй сонсгол дөрвөн өдөр үргэлжлэв. Нээлттэй сонсголд “Тавантолгой” ХК-ийн 19 хувийг эзэмшдэг “Ажнай” корпорацийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ гэрчээр дуудагдан оролцсон юм. Түүний хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Тэрбээр сонсголд гэрчээр оролцох үеэрээ “2004 онд анх “Тавантолгой” ХК нүүрсний экспортыг эхлүүлсэн. Тухайн үед Хятадын хэдэн машин явдаг, монголчууд ойртож чаддаггүй байсан. Тухайн онд УИХ-ын гишүүн болоод Цогтцэций суманд очиход хөгшчлүүл уйлаад сууж байсан. Хятадууд ирээд Тавантолгой руугаа ойртож чадахгүй боллоо гэсэн. Бид нар сумын удирдлагуудтай хамт очиж, тэр нөхдүүдтэй уулзсан. “Монголчуудыг яагаад ажиллуулахгүй байна вэ гэсэн. Танай монголчууд 100 тоннын даацтай машин барьж чадахгүй шүү дээ гэсэн. Ардчилсан хувьсгалын үр дүнд хуримтлуулсан мөнгөөрөө буюу 25 сая ам.доллараар “Тавантолгой транс” компанид хөрөнгө оруулалт хийж, Өмнөговь аймгийн 300 хүнд сурагалт явуулж, Монголын анхны үндэсний хөрөнгө оруулалттай хөрс хуулдаг, олборлолт хийдэг компанийг байгуулж, өмнөговьчуудаа ажлын байраар хангаж байсан. Энэ үед нүүрс үнэгүй байсан. УИХ -ын гишүүд 2004-2008 онд нүүрсийг пүү паа гэдэг байсан. 2015, 2016 онд тэдэн машин гарвал тийм ашигтай байна гэдэг болсон. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг нүүрснээс бүрэн хамааралтай болсон.
- Өмнөговь аймаг Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” энэ нүүрсний экспортыг хийж болох юм байна гэдэг үр дүнгийн дараа “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсан. “Тавантолгой транс” ХК-д ажиллаж байсан хүмүүс том, жижиг компани байгуулсан.
Намайг ашиг сонирхлын зөрчлийн хуулийг 2009 оноос зөрчсөн байна гэлээ. Энэ хууль УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдаад тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Мөн 2009 оноос жил дөрвөн сарын хугацаанд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллах үед ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль батлагдаагүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр монголчууд өөрсдөө нүүрсээ олборлож, экспортолж чаддаг болсон нь их амжилт. Цаашдаа энэ ажил дээр монголчуудыгаа улам идэвхтэй оролцоотой байж, туслан гүйцэтгэгч биш өөрсдөө ил тод хөдөлмөрлөөд үндэсний капиталистууд бий болоосой гэж боддог. Төр ажиллах боломжийг нь хангах учиртай” гэдгийг хэлж байв.
More Stories
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
