Өмнөговь аймагт гадаад иргэдэд газар олгосон асуудлаар АТГ-аас мэдээлэл өгч байна. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б, Ханбогд сумын засаг даргаар ажилаж байсан Э нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгуулагт шилжүүлсэн. Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б нь газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зармаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтыг зөрчиж, өөртөө болон бусдад давуу байдал олгох зорилгоор эрх мэдлээ урвуулан ашигласан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргаар ажиллаж байсан Э гэгч нь 2020 оны захирамжаар Цагаан хад нэртэй нэгж талбарын 13.6 га, 15.5 га, 13 га газрыг хууль бусаар өөр өөр компанид эзэмшүүлсэн. Ханбогд сумын нутаг дэвсгэрт 18 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх.
Мөн Ханбогд сумын засаг даргаар ажиллаж байсан Н гэгч нь 2022 оны захирамжаар 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн байна. “Азхур трэвел” компанид мөн 10 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаад Прокурорын байгуулаг шилжүүлсэн.
Ерөнхийлөгчийн чиглэлийн хүрээнд хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд дурдагдаж буй асуудлыг шалгаад эхэлсэн” гэв.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарийн дагуу...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
