Дундговь аймагт улсын төсвийн 10.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон 100 ортой шинэ эмнэлгийн нээлтийн ёслол боллоо.
Нэгдсэн эмнэлгийн хуучин барилга 1980 онд хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригдсан бөгөөд аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд зай талбай, өрөө тасалгаанаас эхлээд хүндрэлтэй зүйл олон байжээ.
Шинэ барилга ашиглалтад орсноор энэ бүх хүндрэл арилж, орчин үеийн оношилгоо шинжилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, орон нутагтаа иргэн бүрэн оношлуулж, эмчлүүлэх боломж бүрдэж буй юм.
Эмч мэргэжилтнүүд эмнэлгийн стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэх орчинд ажиллаж ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх болсондоо сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байв.
Эмнэлгийн нээлтэд ирсэн иргэдэд хавдар, дотоод шүүрэл, өсвөр үеийн эрүүл мэнд, арьс, нүдний эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгөх, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, нүдний харааг шалгах үйлчилгээг үзүүлсэн байна.
Эмнэлгийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Энхзоригт болон эмч, эмнэлгийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцов.

More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
