“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, түүний биеэс их хэмжээний хүнцлийн хор ялгарсан хэмээн мэдээлсэн. Үүний дараа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас/ШШГЕГ/ тус мэдээллийн төвд хариу тайлбар өгөв.
461 дүгээр хорих ангийн ерөнхий эмч Г.Эрдэнэчимэг “Б.Ганхуяг 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд анх цагдан хоригдсон. Тухайн өдрийн жижүүр эмч “биеийн эрүүл мэндийн байдал тогтвортой, амин үзүүлэлтүүд хэвийн, хоёр хөлийн шилбэнд хуучин харшлын сорвитой” гэж тэмдэглэн, хүлээж авсан байдаг.
Тус хорих ангийн нэгдсэн эмнэлгийн хяналтад байдаг. 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт гурван удаа, 401 дүгээр хорих ангийн эмнэлэгт нэг удаа, Интермед, Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, тусламж үйлчилгээг үзүүлсэн.
Лабораторийн зургаа, багажийн шинжилгээнд гурван удаа хамрагдсан. Шинжилгээгээр эмгэг, өөрчлөлт илрээгүй.
Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биед илрэх зовуурьгүй, амин үзүүлэлтүүд тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлтгүй. Хордлого нь бөөлжих, гүйлгэх, ядрах, булчин сулрах, амин үзүүлэлтүүд хэлбэлзэх шинж тэмдгүүдээр илэрдэг. Одоогийн байдлаар амин үзүүлэлтүүд хэлбэлзээгүй. Хордлогын шинж тэмдэг илрээгүй байна.
Хөл гараар нь тууралт үүссэн гэх мэдээллийн дагуу аравдугаар сард арьс судлалын зөвлөх эмчийг авчирч үзүүлж, шинжилгээ өгүүлэхэд хордлогын шинж тэмдэг илрээгүй.
Нарийн дүгнэлтийг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс/ШШҮХ/ гаргана. Б.Ганхуягийн эрүүл мэндийн асуудалд шинжээч томилж өгөх хүсэлтийг тус хүрээлэнд энэ сарын 5-нд өгсөн байгаа. Хүнцлийн хувьд google системээс хайгаад үзэхэд Википедиа нэвтэрхий тольд хүний биед агуулагдах шаардлагатай хэмжээг 6.5-12.5 мкг хэмээн заасан байгаа.
ДЭМБ-ын стандарт, удирдамжид хүнцэл бүхэл цусанд 10 мкг байдаг гэсэн учир 9.29 мкг нь хэвийн хэмжээнээс хэтрээгүй байна гэж үзэж байна. Эцсийн дүгнэлтийг шинжээч гаргана” хэмээн тайлбарлав.
ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй “Монгол Улсад ял эдэлж байгаа хоригдол, хоригдогч нарын аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг ШШГЕГ хариуцдаг. Ял эдэлж, хоригдож хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хэвийн байгаа. 461 дүгээр хорих ангид мөн адил хэвийн байгаа. Б.Ганхуягийн ар гэрийнхний өгсөн мэдээллийг няцааж байна.
Хэн нэгэн гэмт хэрэгт холбогдоод хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын нэр хүндэд ямар нэг байдлаар халдаж болохгүй.
Баттулгын Ганхуяг гэдэг хоригдогчийн биеийн байдал хэвийн байгааг хэлье.
Нүүрсний сонсголд түүнийг яагаад оруулахгүй байгааг шүүхийн байгууллага шийднэ. Цагдаагийн байгууллага хоригдогч Б.Ганхуягийн гаргасан өргөдөл, гомдлыг шалгаж байгаа” хэмээн ярилаа.
Өнөөдрийн байдлаар 461 дүгээр хорих ангид 800 гаруй хоригдогч нэг гал зуухнаас хоол хүнсээ хэрэглэдэг байна.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
