УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сарлагийн хөөврөө дотоодын үйлдвэрт тушаасан малчдад 10 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолын төсөл хэлэлцэж байна.
Хонь тэмээний ноосыг 1000-2000 төгрөгөөр үнэлдэг байв. Малчид дотоодын үйлдвэрлэгчдэд хөөвөр өгвөл төрөөс дэмжинэ. Суурилагдсан хүчин чадал нь жилийн 360 тонн боловч ердөө 20 тонныг л боловсруулж байна. Иймд Засгийн газраас тогтоолын төсөл оруулж, хөөврийг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдээ дэмжинэ. Ноос ноолуур тусдаа тул энэ тогтоолын төсөлд оруулаагүй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Та нар найман жилийн турш юу ч хийгээгүй атлаа сонгуулийн өмнөх жил малчдад хайр зарлалаа. 1000 төгрөгийн урамшуулал бага байна. Өгвөл өгсөн шиг өгөх хэрэгтэй. Малчдад одоо л хайр зарлаж байна” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “АНУ, Их Британи гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад ч хөдөө аж ахуйн салбар татаастай байдаг тул тогтоолыг дэмжинэ. Ямар малчдад хэзээ, хэрхэн өгөх нь тодорхой байх ёстой. Учир нь ноосны урамшууллаа авах гэхээр он дамждаг, олголт нь удааширдаг. Мөн малчдад урамшууллаасаа нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлдөг, татвараа суутгуулдаг гэх мэт боломжийг олгодог байх ёстой. Энэ хуулийг баталсан ч журмыг нь баталсан уу ” Гэв.
ХХААХҮЯ-ны газрын дарга Х.Болорчулуун “Арьс ширний урамшуулал нэг жилээр хойшилсон. Ноосны урамшуулал цагтаа орсон. Манай яамнаас нийт таван урамшуулал олгодог. Малчид урамшууллаасаа татвар, даатгалаа төлдөг болох боломжийг хангахаар бид Сангийн яам, НДЕГ, ЭМДЕГ-ын цахим системүүдийг холбохоор ажиллаж байна” гэв. Харин Ц.Туваан гишүүн хууль нэг сарын өмнөөс хэрэгжээд эхэлсэн байтал та нар одоо л системээ холбох талаар ярьж байна гэж шүүмжиллээ.
ХХААХҮЯ улаан буудай, ноос, арьс шир, ноолуурын урамшуулал олгодог гэв.
Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн эцсийнх байдаг. Мөн экспортын бүтээгдэхүүн болдог тул дэмжих шаардлагатай гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж малын түүхий эд 2009 оноос хойш үнэгүйдсэн. Адуу үхрийн шир 5000, хонины нэхий 500 төгрөг болсон шүү дээ. Учир нь тухайн үед Засгийн газар малын түүхий эдийг боловсруулж худалдах буруу шийдвэр гаргасан. Үүний гороор түүхий эд үнэгүйдсэн, хятадын ченжүүд гараад явчихсан. Сангийн яам, ГХЯ, Боомтын сайд, ЭЗХЯ нар түүхий эдийг экспортод гаргах ажил хийхгүй байна. Одоо малын нядалгаа эхлэх гэж байна. Түүхий эдийн үнэ өрсөлдөөний хүчээр нэмэгдэнэ. Хил нээж өгөх хэрэгтэй байна.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Арьс ширний үнэ ганц манайд ч биш, бусад улсуудад ч унасан. АН-ын засаг барих үед түүхий эдийг боловсруулаагүй чигээр нь хилээр гаргах шийдвэр гаргасан нь сөргөөр нөлөөлсөн. Энэ шийдвэрийг хүчингүй болгосон” гэв.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжлээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
