Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд танхимын сайд нарын хамтаар МҮХАҮТ-ын шинэ удирдлагын багтай өнгөрсөн лхагва гаригт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар Ерөнхий сайд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгоход анхаарч дэмжин, хамтран ажиллах тухайгаа илэрхийлсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ дурдлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засаг, бизнесийн өнөөгийн хөгжилд Үндэсний танхим зохицон ажиллах, аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагад төлөөлөн илэрхийлэх, эдийн засаг, аж ахуйн зохистой орчныг бүрдүүлэх юм. Түүнчлэн, МҮХАҮТ нь бизнесийн голлох чиглэлээр салбар танхимуудтай болох юм. Ингэснээр салбар танхимуудад төрийн зарим чиг үүргүүдийг шилжүүлэх, өргөн хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.
Их өгөгдлийн (big data) сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Статистикийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн заалтыг үндэслэн Их өгөгдлийн сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэхийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваад зөвлөж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.
Сан үүсгэхэд мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгон, төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээр дамжуулах нөхцөлийг бүрдүүлэхийг И-Монгол академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнаранд үүрэг болголоо.
Үндэсний статистикийн хороо нь улсын хэмжээний дата мэдээллээс статистик мэдээлэл боловсруулдаг. Статистикийн мэдээлэлд үндэслэн нийгэм эдийн засгийн хэмжээнд бодлогын шийдвэр гаргах үндэслэл болдог.
Харин манай улсын хувьд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд “…хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх…” гэж заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд төрийн байгууллагуудад бүрдүүлж буй төрөлжсөн бүртгэлийн 152 төрлийн мэдээллийн сангаас биг дата үүсгэж төрөөс гаргаж буй шийдвэр хэр оновчтой байгааг тодорхойлох боломж бүрдүүлнэ” гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.
Товч мэдээ
· Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталлаа.
· Төрийн үйлчилгээний төлбөр тооцооны нэгдсэн систем хөгжүүлж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд даалгалаа. Мөн Монголбанкны TSP (Token service provider) системд холбогдох, төрийн үйлчилгээний төлбөр тооцоонд DEBITгүйлгээг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний төлбөр тулгалт, төлбөрийн буцаалтыг цахимаар хийх, банкны карт уншигч төхөөрөмжөөр төрийн үйлчилгээний төлбөрийг хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэхийг Сангийн яаманд даалгалаа.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
