Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших /2023.11.09/ нэгдсэн хуралдаан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулснаар эхэллээ.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Тэрбээр, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ, амьтан, ургамлын хорио цээрийн хяналтад мэргэжлийн байгууллагын дүгнэлт зайлшгүй хэрэгтэй юм. Тэгэхээр мэргэжлийн байгууллага болох Хүнс хөдөө, аж ахуйн яамны дүгнэлтэд үндэслэн хилээр нэвтрүүлэх үеийн хяналтыг гаалийн байгууллага хийхээр өөрчилнө.
Өөрөөр хэлбэл, мэргэжлийн дүгнэлтэд үндэслэн хилийн хяналтыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Мал, амьтны тухай эрүүл мэндийн тухай хуульд эмийн хэрэглээ, вакцинжуулалтыг зохицуулсан заалтыг тодорхой оруулсан. Улсын хэмжээгээр 980 нэгжид 1500 малын эмч ажиллаж байна. Нэг эмчид 60 мянган мал ногдож байна. Үүнийг 40 мянга хүртэл бууруулах бодлого, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна гэв.
Олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих болон улс, бүс, нутагт тархсан өвчнөөс хамгаалах, тэмцэх зорилгоор хамгаалалттай аж ахуйд мөрдөх био хамгааллын нийтлэг зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга өвчин тус бүрээр батлах, хамгаалалттай аж ахуй нь дээрх зааварт нийцүүлэн өөрийн үйл ажиллагаанд мөрдөх био хамгааллын зааврыг баталж мөрдүүлэхээр, Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтоосон хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлдэг болох, эрсдэлийн үнэлгээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэдэг байх зэрэг нийт 33 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, эрүүл бүс, хамгаалагдсан аж ахуй гэдгийг хуульд тодорхой зааснаар баталгаат малын мах экспортлох боломж нээгдэж байгаа гэв.
Энэ хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр хорио цээрийн хяналтыг мэргэжлийн байгууллага хийж, махны экспортыг дэмжих, малчдын ахуйд бодит өөрчлөлт оруулах боломжтой гэж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ онцлов.
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
