Виртуал хөрөнгө буюу коин, токентой холбоотой асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газар, Санхүүгийн Зохицуулах Хороо-ноос хамтарсан мэдээлэл хийлээ.
СЗХ-ны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнх, “Монгол Улсад анх 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Тус хууль нь 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг. Үүнээс хойш СЗХ болон төрийн байгууллагууд шилжилтийн үеийн зохицуулалтаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн холбогдох бүртгэлийг хийж байгаа. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 27-ны өдрөөс анх бүртгэл олгож эхэлсэн.
Дээрх хуулийн хамгийн гол зохицуулалтыг иргэд ялгаж ойлгох нь зүйтэй. Энэ нь аливаа төрлийн виртуал хөрөнгийг зохицуулсан хууль биш. Өөрөөр хэлбэл, тухайн коин, токеныг арилжаалдаг “Exchange” гэх байгууллага буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх үйлдлийг хянан шалгахтай холбоотой харилцааг зохицуулсан.
Тус хуулиар өмнө нь явагдаж байсан Initial Coin Offering (ICO) буюу exchange бус замаар олон нийтээс хувийнхаа дансанд хөрөнгө татах нь зогссон. Тэгвэл хаана олон нийтээс хөрөнгө татах үйл ажиллагаа явах вэ гэвэл, зөвхөн хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид олон нийтээс хөрөнгө татах, шинээр коин, токен гаргах процесс явагдах юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн аль ч улс коин, токеныг хуулиар зохицуулаагүй байна. Учир нь коин, токеныг ямар нэгэн төрийн хяналт, шалгалтад хамруулахгүй байх, нэрээ нууцалсан байх гэх мэтчилэн олон шинж чанар байдаг. Өмнө нь коин, токен нь өндөр эрсдэлтэй гэдгийг СЗХ болон цагдаагийн байгууллагаас удаа дараа сануулж байсан. Тодруулбал, 2021 оноос хойш нийт сануулсан анхааруулгын тоо 30-40 гарсан байна” гэлээ.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
