ЦЕГ: Виртуал хөрөнгө гаргаж, иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн долоон хэргийг шалгаж байна

Виртуал хөрөнгө буюу коин, токентой холбоотой асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газар, Санхүүгийн Зохицуулах Хороо-ноос хамтарсан мэдээлэл хийлээ.  

Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах хэлтсийн дарга Э.Сэргэлэнбаатар, “Өнгөрсөн долоо хоногт виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байсан. Үүнээс виртуал хөрөнгө гаргаж, улмаар иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн дөрвөн хэрэг байна. Өнөөдрийн байдлаар энэ тоо долоо болж өссөн. Цагдаагийн байгууллагад шалгагдсан 471 хэргийн 86 хэрэг нь гадаадын крипто валюттай холбоотой. Харин 385 буюу 82 хувь нь дотоодын коин, токентой холбоотой хэрэг байгаа юм. Иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 

ЦЕГ, СЗХ болон чиг үүрэг бүхий бусад байгууллага хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгаж байна. Коин, токентой холбоотой хөрөнгийг хэрхэн татан төвлөрүүлж, зарцуулсан, үүнтэй холбоотой хууль тогтоомж зөрчсөн асуудал байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт тайлан гарсны дараа мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ” гэлээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *