ЭЕШ-ын бүртгэл IV сарын 14-нд дуусна

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат ЭЕШ-ын талаар мэдээлэл хийлээ.

БШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” болон 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/47 дугаар тушаалын дагуу ЭЕШ-ын бүртгэл 2023 оны 02 сарын 06-ны 10.00 цагт эхлэх ба 2023 оны 04 сарын 14-ний 18 цагт дуусна.

Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна.

Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн   лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
  • Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
  • Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.

Монгол хэлбичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.

+ There are no comments

Add yours