Ховд-Манхан-Улсын хил чиглэлд анхаарал болгоомжтой зорчино уу

Ховд аймгийн Ховд-Манхан-Улсын хил чиглэлийн А14 дугаартай хатуу хучилттай авто замын “Бага-Улаан” давааны чиглэлд 17:00 цаг орчмоос хойш цас орж байна.

Иймд тус чиглэлд зорчиж байгаа бол анхаарал болгоомжтой явахыг Зам тээврийн хөгжлийн төвөөс сэрэмжлүүллээ. Одоогоор зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

2023 оны хоёрдугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр: 

  • 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 7-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 8-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно.

+ There are no comments

Add yours