ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьжээ

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг энэ сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2, 20.3 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг саналыг өнөөдөр хэлэлцсэн байна.

Тодруулбал, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг хилээр гарахыг хязгаарлаж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлах шийдвэр гаргажээ. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх заалтаар яллагдагчаар татсан байна.

+ There are no comments

Add yours