Б.Жавхлан: Төмөр зам арван жил гацаагүй бол бид ингэж суухгүй байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өргөн,нарийн цариг гэж 10 жил төмөр замынхаа бүтээн байгуулалт дээр гацаагүй байсан бол өнөөдөр ингэж суухгүй байсан. Хил дээр очихоор өмнөд хөршийнхөө өмнө нүүрээ улалзуулаад, энд ирэхээрээ ингэж загнуулаад суухгүй байсан.
Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав руу чиглэсэн төмөр замын боомтууд хүнд үед экспорт, импортыг залгуулж байгаа. Богино хугацаанд бид нэлээдгүй асуудлыг шийдэж ажилласан” гэжээ.

+ There are no comments

Add yours