Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хүргэв.
Цементийн үйлдвэрүүд бараа материалын үнийг шалтгаангүй нэмсэн тухай Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хэлэхдээ “Манай улс өнөөдрийн байдлаар цементийг зуун хувь дотоодоосоо ханган нийлүүлж байгаа. Энэ төрлийн бараа хомстолгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногт цементийн үнийг дотоодын үйлдвэрүүд өсгөсөн. Тухайлбал, нийт дөрвөн үйлдвэр 16-28 хувиар үнийг өсгөсөн үзүүлэлттэй байна. Энэ өсөлт бодит эсэхийг яаралтай шалгаж тогтоохоор ажлын хэсэг ШӨХТГ-т чиглэл өгсөн.
Бид цементийн үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзахад тэдний зүгээс “Өнгөрсөн онд цементийн үнийг огт нэмээгүй, алдагдалтай ажилласан. Тиймээс 2022 оны бүтээн байгуулалтад оролцохын тулд заавал тодорхой хэмжээнд үнэ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн” хэмээх байр суурийг илэрхийлсэн.
Үйлдвэрүүд тохиролцсон ёсоор энэ оны үнийн өсөлтийг холбогдох яамандаа мэдэгдэх ёстой. Гэвч өссөний дараа хойноос нь хөөцөлдөж байгаа нь үнэн. Жишээлбэл,
Цементийг бүрдүүлдэг түлш 30 хувь
Үнс 14 хувь
Сэлбэг тээвэр 70 хувь
Нүүрс 20 хувь, төмрийн хүдрийн үнэ 25 хувь тус тус өссөн хэмээн үйлдвэрүүдийн зүгээс тайлбарласан. Энэ асуудлыг ШӨХТГ-аас чиг үүргийнхээ дагуу удахгүй шалгалтаа хийж бодит өсөлт мөн эсэхийг тодорхойлох байх” Ковидын нөхцөл байдлаас болж бүх бараа материалын үнэ нэмэгдсэн. Цемент бол 2020 оноос хойш өсөөгүй. Өнөөдрийн байдлаар 25 хувь дундажаар өсчихсөн явагдаж байна” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
