Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган өндөрлөлөө.
Чуулганд мал аж ахуйн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухааны болон олон улсын байгууллага, хувийн хэвшлүүд, малчид, фермер зэрэг 800 төлөөлөгч оролцлоо.
Чуулганаар төрөөс мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл авч, малчдын нийгмийн хамгаалал болон салбарын хөгжил, дэвшил, гарц, шийдэл, малын эрүүл мэнд, махны эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар үндэсний чуулганыг хааж үг хэллээ.
Тэрбээр чуулганы үеэр дэвшүүлсэн санал, санаачилгыг ажил хэрэг болгох талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарч, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, олон улсын болон донор байгууллагын оролцоог дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгууллаа.
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
”Чингис хаан” нисэх онгоцны буудлын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
''Чингис хаан'' нисэх онгоцны буудлаас хот руу ирэх замд зам тээврийн осол гарч, тодорхойгүй хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өнөөдөр цасан...
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд орж ирсэн орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин...