Ц.Анандбазарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэх хэрэгт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн нэр холбогдоод байгаа юм.

Уг хэргийн талаар Прокурорын байгууллагаас тодруулахад “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үнэн” гэдгийг хэллээ. Гэхдээ уг хэрэг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болсон нь тодорхойгүй байгаа аж.

+ There are no comments

Add yours