Хог хаягдлын хураамжийн одоогийн мөрдөж байгаа тариф нь 2013 онд баталсан хэмжээ бөгөөд энэ нь хог хаягдлын хураамжаар нөхөх зардал буюу хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардал, хог хаягдлыг булшлах бодит зардлыг нөхөж чадахгүйгээс хог тээврийн байгууллагууд хог тээврийн автомашинуудыг шинэчлэх, хүрээмжтэй ажиллах боломжгүйд хүрч улмаар иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрх зөрчигдөх эрсдэлд хүргэж байна. Мөн айл өрхийн гишүүдийн тооноос хамаарч өрхөөс гарах хог хаягдлын хэмжээ харилцан адилгүй байгаа нь хог хаягдлын хураамжийг өрхөөр тооцож авах аргачлал нь тохиромжгүй гэдгийг харуулж байна.
Хог хаягдлын тухай хуульд зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг тогтоох, энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх тарифыг батлах эрх зүйн зохицуулалттай.
Өнөөдрийг хүртэл хог хаягдлын хураамжийг 9 жилийн өмнө тогтоосон үнэлгээгээр авч байгаа бөгөөд инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага гарч байна.
Тогтоолын төсөлд сард авах хог хаягдлын хураамжийг иргэнээс, аж ахуйн нэгжээс тус тусдаа тарифтай байхаар шинэчлэн тогтоохоор санал авч байна. Энэ нь хог тээврийн байгууллагууд бодит зардлаараа санхүүжих, зориулалтын техник хэрэгслээр парк шинэчлэлт хийх, хог хаягдлын менежментийг сайжруулах боломжийг бүрдүүлэх юм.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 62.4.3 дахь заалтад заасны дагуу “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн болон аж ахуй нэгжээс авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын төслийг олон нийтээс санал авч, хэлэлцүүлэхээр https://khanuul.mn/tusold-sanal-avah/ цахим хуудаст байршуулж байна. Мөн тогтоолын төсөлд саналаа ……………………….. цахим хаягаар ирүүлэх боломжтой.
More Stories
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
