Д.Ганбат: Хоёр иргэн тутмын нэг нь ядуу болчихсон байхад арга хэмжээ авч байгаа юм алга

УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Ардчилсан Намын удирдлагууд ирэх оны төсвийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн хэдэн жил Монгол Улсын төсөв алдагдалтай байсан. Энэ байдал 2023 онд ч үргэлжилж, ачааны хүндийг иргэд үүрэхээр байна. Эрх баригчид найрласан төсөв дээрээ байх нь. Сүүлийн 4-7 жилд музей, угтах хаалга, хөшөөг барьж байгуулсан. Энэ нь тэвчиж болох зардал байсан юм. Монгол Улс 2023 онд хэзээ ч байгаагүй 20 их наядын зардалтай төсөв баталж байгаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гарч ирээд нэг доллар 1700 боодол нэгттэй тэнцэж байна хэмээн харуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Харин өнөөдөр Монголбанкны ам.долларын албан ханш 3400 буюу хоёр дахин нэмэгдчихсэн.

Өнөөдөр хоёр иргэн тутмын нэг нь ядуу болчихсон байхад арга хэмжээ авч байгаа юм алга. 2023 онд Монгол Улсын иргэдийн амьдрал сайжрахгүй нь тодорхой боллоо. Үүнээс гадна маш их мөнгө зарцуулсан, алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниуд төсөвт байгааг АН эсэргүүцэж байна. АН-аас үнийн өсөлтийг багасгах, ам.долларын ханшийг буулгах, ажилгүйдлийг бууруулах шаардлагыг тавьсан. Монгол Улсын төсвийг батлахад 4-5 хоног үлдсэн. Энэ хугацаанд төсвийг татан авч, дахин боловсруулах шаардлагыг тавьж байна” гэжээ.

+ There are no comments

Add yours