НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын удирдлага дор Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хот болон орон нутгийн 13 Төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр ТББ-даар дамжуулан “Нүүх үү, суух уу, төлөвлөе” мэдээллийн өдөрлөгийг 6-р сарын 6-12-нд улсын хэмжээнд зохион байгууллаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Шударга дэнс төв болон бусад төрийн бус байгууллага хамтран Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Дүнжингарав салбар болон Нарантуул олон улсын худалдааны төв дээр шилжин суурьшигчдад зориулсан мэдээллийн өдөрлөгөө долоо хоног хийжээ.

ТББ-ын төлөөлөгчид иргэдтэй уулзан бичиг баримтын зөрчлийг хэрхэн арилгах, шилжилт хөдөлгөөнөө хийлгэсний давуу талыг таниулж, тэдэнд тохирсон зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг 700 гаруй иргэнд үзүүлжээ.

Энэхүү компанит ажлыг хийснээр Улсын хэмжээнд шилжилт xөдөлгөөний нэгдсэн бодлоготой болоx, шилжин суурьших гэж буй иргэн, өрх урьдчилаад төлөвлөж амьдрал, ахуйгаа зөв зохицуулах дадалтай болох юм. Шударга дэнс төвөөс “Мэдээллийн өдөрлөгийг хийхэд хамтран ажилласан Нийслэлийн ЗДТГ, НҮНТ-үүд, донор байгууллага болох Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын ШХБ болон бусад дэмжин ажилласан байгууллагад баярлалаа” хэмээн талархал илэрхийллээ.

Мигнэт сүлжээний ТББ-д 2021 онд шилжин суурьшигчдыг мэдээллээр хангаж, эмзэг байдлыг бууруулах төслийг амжилттай хэрэгжүүлж, 35 мянга орчим иргэнд мэдээлэл өгч, 1415 иргэнд нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлжээ.
More Stories
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
