Селена Гомез “Revelación” цомогоороо анх удаа Грэммид нэр дэвшжээ

(FILE) Selena Gomez Makes Big Donation to Cedars-Sinai Amid Coronavirus COVID-19 Pandemic Health Crisis. Selena Gomez is making a major donation to Cedars-Sinai. LOS ANGELES, CALIFORNIA, USA - OCTOBER 23: Singer Selena Gomez wearing Jacquemus arrives at the InStyle Awards 2017 held at the Getty Center on October 23, 2017 in Los Angeles, California, United States. (Photo by Xavier Collin/Image Press Agency/Sipa USA)

Дуучин Селена Гомез “Revelación” хэмээх латин хөгжмийн цомгоороо Грэммийн наадамд нэр дэвшсэн байна. Энэ нь дуучин бүсгүйн хувьд анх удаа тус шагналд нэр дэвшиж буй тохиолдол юм.

Селена Гомезын испани дуунуудыг багтаасан “Revelación” цомог нь 64 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын “Шилдэг латин поп цомог” номинацид нэр дэвшиж байгааг зарлажээ.

Тэрээр энэхүү номинацийн төрөлд Латин америк уран бүтээлчид болох Пабло Альборан, Паула Аренас, Рикардо Аржона, Камило, Алекс Куба нартай өрсөлдөж байна.

Гомез энэ оны гуравдугаар сард “De Una Vez” хэмээх гол синглээ гаргасны дараа “Revelación” цомгоо гаргасан юм.

Селенаторууд /Селена Гомезын шүтэн бишрэгчдийг ийнхүү нэрлэдэг/ твиттер хуудсаар дамжуулан дуучинд баяр хүргэжээ. Тэдний ихэнх нь “Селена албан ёсоор Грэммигийн шагналд нэр дэвшлээ. Бид таны өмнөөс маш их баярлаж, бахархаж байна” гэж бичжээ.

Эх сурвалж: Today

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *