Өнгөрсөн долоо хоногт Туркийн зүүн хэсгийн Игдыр муж дахь хуучин ээрмэлийн үйлдвэрийн хашааг ухаж байсан ажилчид үл мэдэгдэх амьтны араг яс олжээ.
Газар доороос бүтнээрээ олдсон уг араг яс ойролцоогоор 1 метр өндөр бөгөөд махчин амьтных шиг шүдтэй байжээ.
Газар ухаж байсан ажилчид араг яс олсноо “Игдыр” их сургуулийн Биологийн олон янз байдлын хэрэглээ, судалгааны төвийн эрдэмтдэд мэдээлсэн байна. Улмаар судлаачид араг ясыг ямар амьтны төрлийнх болохыг тогтоох судалгааг хийхээр их сургуулийнхаа лаборатори руу авч явжээ.

“Игдыр” их сургуулийн багш Белкыс Мука Йигит “Бид араг ясыг судалж, ямар амьтны төрөл болохыг нь олж мэдэхийг хичээнэ. Цаашдаа энэ араг ясыг музейд хадгалах болно” хэмээжээ.
Хуучин ээрмэлийн үйлдвэрийн малтлагын ажлыг ахалж байсан дарга Юсуф Китай “Манай ажилчид сүүлийн 30-40 жил ашиглаагүй газарт ажиллаж байхдаа уг амьтны араг ясыг олсон. Араг ясны хэлбэр нь ажилчдын анхаарлыг татсан. Тэгээд судлаачдад мэдээлэл өгсөн. Бид ямар төрөл зүйлийнх нь үл мэдэгдэм амьтны арын хөл урт байгааг анзаарсан. Хөл нь туурай биш сарвуутай, бас хурц шүдтэй тул сонирхолтой амьтан байж магадгүй гэж бодсон” гэжээ.
Түүнчлэн тэрээр “Араг яс ямар амьтных болох нь судлагдвал сонирхолтой үр дүн гарна байх. Шинэ төрөл зүйл болох нь тогтоогдвол шинжлэх ухаанд хэрэг болно гэж найдаж байна” гэжээ.
Эх сурвалж: dailysabah
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарийн дагуу...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
