Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хурал өнөөдөр 8.30 цагаас хуралдлаа. Хурлаар харьяа газар, агентлагуудын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцлээ. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын захиалагчийн хяналтын эрх, орон нутагт шилжсэнтэй холбоотойгоор барилгын чанарт анхаарахыг үүрэг болголоо. Тодруулж хэлбэл орон нутгийн ГХБХБГ болон захиалагчийн хяналтыг гүйцэтгэгчидтэй уялдаа холбоотой ажиллаж, мэдээлэл солилцож, ашиглалтад орж байгаа барилгуудын чанарт анхаарал хандуулж, эзэнжүүлэх чиглэлийг холбогдох газарт өгөв.
Өнгөрсөн долоо хоногт болсон Орон сууц, Нийтийн аж ахуйн салбарын 90 жилийн ой арга хэмжээтэй холбоотойгоор Нийтийн аж ахуйн салбар өнгөрсөн 10 жил маш их бүтээн байгуулалт хийснийг хурлын үеэр онцоллоо. Мөн хэлэлцэгдэж байгаа холбогдох норм, дүрэм, хууль тогтоомж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, ажлаа эрчимжүүлэх чиглэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох газрын дарга нарт өгсөн юм
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...