УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Намын бүлгийн хурлаар 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцлээ. Хугацаанд нь төсвийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Х.Ганхуяг нарын гишүүд өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсэн. Үүний дараа хууль өргөн барьсан гишүүдээс мэдэгдэл хийгээд нэрээ татсан.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар өргөн барьсан гишүүдийн 50 хувь нь хуулийнхаа төсөлд оролцохгүй гэвэл хууль татагддаг. Тиймээс энэ хууль татагдах болов уу гэж бодож байна.
Бүлгийн хурлаар Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Тиймээс бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй” гэв.
Дэд бүтцийн болон эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтуудыг өмнөх жилүүдээс 4-5 дахин нэмэгдүүлж байна
Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх оны төсвөөс онцлог хэд хэдэн зүйлийг дурдъя. Ямар ч байсан 2022 оны төсөв цар тахлын нөхцөл байдал эдийн засагт ямар хэмжээний эрсдэл авчрах вэ гээд олон сорилт дор хийгдлээ. Гэхдээ бид аль болох бодит нөөц орлогоо сайн төлөвлөж, энэ хүрээнд төсвийн урсгал болон хөрөнгийн зардлаа тооцоолж байгаа. Эдийн засгийн гол секторуудаа дэмжиж байж хүнд нөхцөлөөс гарна.
Ялангуяа төсвөөр дамжуулж хувийн хэвшил болон эдийн засгийн суурь дэд бүтцийн салбаруудаа түлхүү дэмжих ёстой. Ингэж байж дунд, урт хугацааны дараагийн эдийн засгийн хүндрэлүүдийг давж чадах эрсдэл даах чадвартай эдийн засгийг бүтээнэ.
Тухайлбал энэ жилийн хөрөнгө оруулалтууд хөгжлийн хөрөнгө оруулалт болж байгаа гэж дүгнэмээр байна. Барилга байшин болон дараагийн урсгал зардлуудыг бий болгодог хөрөнгө оруулалтаас илүүтэй эдийн засгийн суурь дэд бүтцүүдийг дэмжих нь чухал юм. Жишээлбэл, замын бүтээн байгуулалтад зориулж энэ жил 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа бол ирэх онд 210 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
Газрын доор, дээр байдаг дэд бүтцийн салбарууд, эрчим хүчний салбарын шинэчлэл болон хөрөнгө оруулалтуудыг өмнөх жилүүдээс 4-5 дахин нэмэгдүүлж байна. Үүний хажуугаар эрүүл мэнд болон боловсролын салбарын хөрөнгө оруулалтууд дээр онцгой анхаарч байгаа.
Хэн нэгэн хүн миний төсөвт өртөг тэд орчим, арматурын үнэ ингэж нэмэгдсэн нэмээд өгөөч гэхэд ханцуй дотроо наймаа хийж байгаа юм шиг хандаж болохгүй. 300 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөг нэмэгдлээ гэсэн хүсэлт албан бичгүүд ирсэн. Энэ дотроос хуулийн дагуу зам хөгжил, барилга хөгжлийн институтаар ороод төсөвт өртөг нь магадлалаар батлагдсан төсвүүдийг төсөвт тусгадаг хуультай.
Үзэмжээр шийддэг нэг ч асуудал байж болохгүй. Ингээд санал хүсэлтүүдийн хүрээнд магадлалаар орсон 184.7 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдээд ирэх оны төсөвт суусан. Цаашид бид төсвийн хөрөнгө оруулалтаа маш хатуу сахилга баттай явах ётсой. Ямар нэг бэлтгэл нь хангагдаагүй, зураг төсөл, дэд бүтэц нь тодорхойгүй, газар нь олгогдоогүй зүйлүүдэд төсөв олгосноор хүндрэл үүсдэг. Ийм хөрөнгө оруулалтууд 2022 оны төсөвт үндсэндээ байхгүй” гэлээ.
More Stories
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
