Польш Улсын Познань хотод Европын Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын сүлжээ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас хамтран зохион байгуулсан “Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд-Академи 2017” сэдэвт 4 дэх удаагийн сургалтад 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сурталчилгаа хариуцсан референт Б.Сэмжидмаа оролцжээ.
Тус сургалтад Европын Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын сүлжээний Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд болох 27 орны оролцогчид хамрагдсан байна.
Энэхүү сургалтын зорилго нь Хүний эрхийн Үндэсний байгууллагаас оролцогчдын чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, сургалтаас олж авсан мэдлэг, ур чадвар дээрээ тулгуурлан өөр өөрсдийн байгууллагад нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулах, Европын Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын сүлжээ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, бусад хүний эрхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн ажээ.
Г.ГЭРЛЭЭ
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ удаагийн хурлыг “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын...
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
