Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдан хэд хэдэн асуудлыг хөндөж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мөн хэлэлцлээ.
🔸2020-2021 оны өвөл Нийслэлчүүд 704,634 тонн сайжруулсан түлш хэрэглэсэн. Үүнээс 504,923 тонныг 75%-ийн хөнгөлөлттэй үнээр борлуулсан байна.
🔸Цаашид энэ тоо өсөх хандлагатай тул 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор 5-9 саруудад дүүрэг тус бүр 10,000 тоннын сайжруулсан түлшний нөөц бүрдүүлнэ.
🔸Уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн 75 га талбайд нөхөн сэргээлт хийх. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор ой бүхий талбайн хэмжээг нэмэгдүүлэх ойн зурвас байгуулах
🔸Туул голын дагуу улирлын чанартай 15 урамшуулалт орон тооны бус эргүүл ажиллуулж, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлнэ.
🔸Агаар, орчны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нүхэн бөгөөд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай. Үүн дээр бие даасан бодлого боловсруулж судалгааны ажилд анхаарах, анхан шатны нэгж байгуулж ажиллахад гол бодлогоо чиглүүлнэ.
🔸“Нэг өрх-нэг мод” аян зохион байгуулна гэх зэргээр агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлыг эрчимжүүлэн ажиллах талаар чиглэл өгөгдсөн.
More Stories
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
