ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй PCR шинжилгээ хийхэд 1460 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүний 505 нь орон нутагт илэрчээ. Орхон аймагт нийт тохиолдлын тоо 1000 давлаа.
Мөн арван иргэн нас баржээ. Гэртээ зочин урихгүй байх, гадуур шаардлагагүй бол явахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулав. 7100 орчим иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4000 орчим нь хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд байгаа юм.
Гэрийн хяналтад 7264 хүн байна. Эдгээр иргэд халуунаа тогтмол үзэн, сайн унтаж амрахыг зөвлөв. Мөн өрхийн эмчээ утсаар ярихыг хүлээлгүй, өөрөө хандаж байх хэрэгтэй боллоо. Учир нь өрхийн эмч нар маш их ачаалалтай ажиллаж байна гэв.
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
