Хяналт шалгалтыг Цагдаагийн ерөнхий газар, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандартчлал хэмжил зүйн газар, Транспэрэнси Интернэшнл зэрэг байгууллагын төлөөлөлтэй ажлын хэсэг зохион байгуулсан байна. Уг ажлын хэсэг сугалааны үйл ажиллагаа, тоног төхөөрөмж нь хэвийн ажиллаж байгаа эсэх болон тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьсанаас гадна Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн албан хаагчид ба тэдний хамаарал бүхий этгээд e-barimt-ийн сугалааны тохиролд өндөр дүнтэй хонжвор хожсон эсэх, олон удаагийн тохиролд таарсан эсэхийг нягтлан шалгасныг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам танилцуулав.
“139 албан хаагчийн хамаарал бүхий 961 хүний мэдээллийг шалгахад нэг тохиолдол 40 сая төгрөг хожсон”
Шалгалтын дүгнэлтийг Транспэрэнси Интернэшнл байгууллагаас мэдээлсэн бөгөөд “Шалгалтын явцад бөмбөлөгтэй холбоотой зөрчил илрээгүй. Мөн Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн ажилтнууд сугалаанд их дүнтэй хонжвор хождог эсэхийг шалгахад тухайн нөхцөл байдал тогтоогдоогүй. Тодруулбал, 2018-2020 онд тус төвд өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт ажилчдаас 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаагийн тохиролд нийт 3 сая 830 мянган төгрөг хожсон. Хамгийн өндөр дүнтэй тохирол нь нийлбэр дүнгээрээ 310 мянган төгрөг байна.
Тус төвд өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж буй нийт 139 албан хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий 961 хүний судалгааг гаргаж, мэдээллийг тулган шалгахад нэг тохиолдол 40 сая төгрөг хожсон байна. Иймд хамааралгүй гэж үзсэн. Мөн мэдээллийн аюулгүй байдлын дотоод журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн” гэлээ.
“Монгол Улсын Шадар сайдад НӨАТ-ын сугалааг болиулахтай холбоотой санал хүргүүлнэ”
ШӨХТГ-аас НӨАТ-ын урамшууллын сугалааг зохион байгуулахтай холбоотойгоор төрийн зарим байгууллагад тухайлсан албан шаардлагатай хүргүүлэх аж. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “2018 оноос хойш олон нийтийн сүлжээнд НӨАТ-ын сугалаанд мэдээллийн технологийн ажилтан 36 удаагийн тохирлоор их хэмжээний мөнгө хожсон гэх мэдээлэл явсаар байгаа. Энэ нь тогтоогдоогүй зүйл гэдгийг албан ёсоор хэлье. Мөн Монгол Улсын Шадар сайдад НӨАТ-ын сугалааг болиулахтай холбоотой санал хүргүүлнэ” гэлээ.
More Stories
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
