Цар тахлын улмаас дөрвөн сар хөл хорионд орж, мянга мянга хүн нас барсан Ухань хотод хуучин оноо үдэж, 2021 оноо угтаж, шинэ жилээ тэмдэглэх гэсэн хүмүүс гудамж, талбайг битүү дүүргэв. Жил бүр Ухань хотынхон, хотынхоо хамгийн нэр хүндтэй, эртний дурсгалт байгууламж болох Ханков Хаусын урд хэдэн мянгуулаа цугларч шинэ оноо угтдаг уламжлалтай. Барилгын эртний цагийн зүү шөнө дундыг заах үед цугларсан олон хүмүүс шаар хөөргөн, “шинэ оны мэнд” гэж уухайлан хөөрөлддөг. 
Цагдаагийн хамгаалалтан дор олон хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, маск зүүгээгүй хүмүүсийг гэртээ харихыг сануулж, цар тахлын үеийн дэглэмээ чанд мөрдөн он гарах мөчийг хамтаараа хуруу даран тоолцгоожээ. Корона вирусын анхны голомт гэгддэг Ухань хотод хамгийн анх нэгдүгээр сард халдвар бүртгэгдсэн билээ. Түүнээс хойш нэг жил өнгөрч ард иргэд нь гунигт 2020 оноо баясгалантайгаар үджээ. Уханьд сүүлийн саруудад нийтээрээ халдвар илрээгүй бөгөөд иргэдийн тодорхой хэсгийг вакцинд хамруулж эхлээд байна.

“2021 онд бүх юм хэвэндээ орж, бүх дэлхий вирусээс ангижирна гэж найдаж байна. Би их сургуулиа төгсөж бакалаврын зэргээ аваад найз залуутай болмоор байна” хэмээн Ухань хотын оршин суугч 20 настай, Ансон Янг ярьсан бол 21 настай Чен Менпан “Цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээнээс бид хүн хүнтэйгээ хүрэлцэх, бидний энгийн үед төдийлөн анзаардаггүй халуун дотно харилцааны үнэ цэнийг мэдрэх шиг болсон” хэмээсэн юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
