COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа”2021.01.01-ны өдрийн байдлаар нийтдээ 11,252 псиар шинжилгээ хийсэн байна. Энэ шинжилгээнээс 22 хүнээс короновирус илэрсэн. 22 хүний 7 хүн нь Франкфурт Улаанбаатар хотын онгоцоор ирсэн хүмүүсийн 3 дахь давтан шинжилгээгээр короновирус илэрсэн. Франкфуртээс ирсэн хүмүүсийг ажиглан тусгаарлаж байгаа. Амар зочид буудалд байсан 5 хүн. Жаргалантад байсан 2 хүний 3 дахь шинжилгээгээр короновирус илэрсэн. Амар зочид буудлын 5 хүнээс короновирус илэрснээр манай ажилтнаас бас короновирус илэрсэн. Тухайн нууц байх үедээ 3 дахь шинжилгээгээр илэрсэн боловч халдварыг цаашаа тархах эрсдэлээс хамгаалж энд 100 гаруй хүн байгаа нүүлгэн шилжүүлэлтийг хийж, үйлчилгээний ажилчдыг нь сольж, тарааж зөөвөрлөсөн асуудал болсон. Энийг бас ард иргэд сайн ойлгох хэрэгтэй. Бид нар халдварыг цааш тараахгүйн тулд сэрэмжлүүлэх зорилгоор арга хэмжээг авсан. Дотооддоо нийт 15 тохиолдол бүртгэгдсэн байна. Франкфуртээс ирсэн 7 хүнийг нэмээд нийт зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 406 болсон байна.
Дотоодод нийт 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний дөрөв нь Мөнххада компанид үүссэн голомтод хавьтал болсон хүмүүс. Уг голомтод нийт зургаан хүнээс халдвар батлагдаад байна. Эх үүсвэрийг нь судалж байна. Тус компанийн ажилтан 35 хүнийг ойрын хавьтал гэж үзэн ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. 92 хүнийг гэрийн ажиглалтад авч, шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
Дотоодод шинээр бүртгэгдсэн хоёр тохиолдол нь Төв шуудан компанийн гүний гаалийн хэсэгт ажилладаг хоёр хүнээс илэрсэн. Нэг хүнийх нь гэр бүлийн гишүүн коронавирусийн халдвараар өвчилсөн байсан учир эх уурхай тэндээс эхтэй юм. Иймд тус шуудангийн 70 хүнийг хяналтад авсан. 20 гаруй хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан.
Мөн Баянзүрх дүүргийн эмнэлэгээс улбаатай, гэр бүлийн халдвартай холбоотой дөрвөн тохиолдол батлагдсан байна. Түүнчлэн өргөн хүрээний цэгүүдээр хийж байгаа шинжилгээнээс гэр бүлээрээ халдварт өртсөн 3, 4 тохиолдол батлагдсан. Мөн ХСҮТ-тэй холбоотой голомтоос тохиолдол батлагдсан.
Улсын хэмжээнд кластер өвчний голомтод 755 тохиолдол болсон байна. Сүүлийн 24 цагийн дотор 18 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 1242 болсноос эдгэрсэн 855 буюу 68.8 хувийг эмчилж эдгэрүүлсэн байна. Одоо 377 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд хоёр, хүнд ес, хүндэвтэр 100, хөнгөн 266 хүн эмчлүүлж байна.
Монгол Улсад нийт зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 406 болсон байна.” гэлээ.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
