Халдварын голомт болсон Уханьд шинэ жилээр гудамж талбай гишгэх зайгүй болжээ

Цар тахлын улмаас дөрвөн сар хөл хорионд орж, мянга мянга хүн нас барсан Ухань хотод  хуучин оноо үдэж, 2021 оноо угтаж, шинэ жилээ тэмдэглэх гэсэн хүмүүс гудамж, талбайг битүү дүүргэв. Жил бүр Ухань хотынхон, хотынхоо хамгийн нэр хүндтэй, эртний дурсгалт байгууламж болох Ханков Хаусын урд хэдэн мянгуулаа цугларч шинэ оноо угтдаг уламжлалтай. Барилгын эртний цагийн зүү шөнө дундыг заах үед цугларсан олон хүмүүс шаар хөөргөн, “шинэ оны мэнд” гэж уухайлан хөөрөлддөг. Jubilant crowds pack streets in China's pandemic-hit Wuhan to ring in 2021  | Newshub

Цагдаагийн хамгаалалтан дор олон хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, маск зүүгээгүй хүмүүсийг гэртээ харихыг сануулж, цар тахлын үеийн дэглэмээ чанд мөрдөн он гарах мөчийг хамтаараа хуруу даран тоолцгоожээ. Корона вирусын анхны голомт гэгддэг Ухань хотод хамгийн анх нэгдүгээр сард халдвар бүртгэгдсэн билээ. Түүнээс хойш нэг жил өнгөрч ард иргэд нь гунигт 2020 оноо баясгалантайгаар үджээ. Уханьд сүүлийн саруудад нийтээрээ халдвар илрээгүй бөгөөд иргэдийн тодорхой хэсгийг вакцинд хамруулж эхлээд байна.

A couple kiss as New Year approaches on December 31, 2020 in Wuhan.

“2021 онд бүх юм хэвэндээ орж, бүх дэлхий вирусээс ангижирна гэж найдаж байна. Би их сургуулиа төгсөж бакалаврын зэргээ аваад найз залуутай болмоор байна” хэмээн Ухань хотын оршин суугч 20 настай, Ансон Янг ярьсан бол 21 настай Чен Менпан “Цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээнээс бид хүн хүнтэйгээ хүрэлцэх, бидний энгийн үед төдийлөн анзаардаггүй халуун дотно харилцааны үнэ цэнийг мэдрэх шиг болсон” хэмээсэн юм.

+ There are no comments

Add yours