Г.Занданшатар: Үлдсэн ахмадууддаа нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгоно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: “Таныг төлөөлсөн эрхэм гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойг угтан Үндэсний 3 хувьсгалыг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна.

Үүнд: Хууль засагласан, эрүүл нийгэм шударга ёс сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх Эрх зүйн хувьсгал

-Өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн дундаж давхарга зонхилсон ядууралгүй экспорт эрчимжсэн тогтвортой хөгжлийн өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох Эдийн засгийн тогтолцооны хувьсгал

-Эрдэм авьяастай, эрүүл чийрэг хүнлэг ёс суртахуунтай дэлхийн түвшний монгол хүнийг төлөвшүүлж авлигагүй амар тайван нийгмийг цогцлоон бүтээх Нийгмийн хувьсгал хийнэ гэлээ.

Үүнээс гадна “Өнгөрсөн жил УИХ 2020 онд 420 мянга гаруй ахмад настныхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсан бөгөөд 2021 оны 5 дугаар сардаа багтаан үлдсэн ахмадууддаа нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байгаа. Ажил амжилттай хэрэгжиж байгаа”. Мөн “УИХ-ын чуулганаар бид эдийн засгийг дэмжих 2 их наяд төгрөгийн хөтөлбөр цар тахлын дараах эдийн засгийг дэмжих чухал шийдвэрүүдийг гаргахаар өргөн барилаа. Эрсдэлт энэ нөхцөл энэ хэвээрээ байхгүй” хэмээн шинэ оны мэндчилгээндээ онцолсон юм.

 

+ There are no comments

Add yours