Гоё нэрний цаана нуугдсан МАНАН

Гоё нэрний цаана нуугдсан МАНАН Хүүхдийн төлөө фонд ТББ-ыг он гараад татан буулгана гэлүү. Зарцуулалтыг нь яаж тайлагнах билээ, мөн хүмүүс хэро Баатар, жүжигчин Ундармаа нар руу л дайраад байсан ч яг ард нь байгаа бас нэгэн хүнийг огт мэдсэнгүй.

Үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшигчдийн дунд Хүрэлбаатарын Дамдинсүрэн гэж хүн буйг хэн ч тогтож огт анзаарсангүй. Энэ болбоос Саунд оф монголиагийн захирал Дамдинсүрэн юм. Улаанбаатарыг сүлжсэн томоохон дэлгэцүүдийн түрээслэгч босс, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, МАН-ы гeнсeкийн “арын фон” болсон олон хүний нэг, Дамдинсүрэн нь Ерөнхий сайдын соёлын зөвлөхөөр ажиллаж байгаад Орост соёлын элчээр ажиллаж буй гэдэг. Мөн эхнэр М.Уянга нь МҮОНТР-ын захиралд хүч үзээд, хамраараа тасдуулсан, Саунд оф Монголиагийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Энүүгээрээ төрийн том арга хэмжээнүүдийн соёл урлагийн зохион байгуулалтыг ёстой оочергүй авдагаараа алдаршиж байгаа гэх… эндээс үзэхэд Хүүхдийн төлөө фонд ТББ харахад гурван нөхөр наана байгаа ч МАНАН бүлгэмийн томчууд буюу Говь-Алтай, Баянхонгорын бат найрамдлын хэлхээс дээр бүтсэн ашиг сонирхолын зөрчилтэй “бичил мафи”-ийн нэгдэл гэдэг нь харагдаж байгаа юм

+ There are no comments

Add yours