ЭМЯ: 17,764 хүнд писиар шинжилгээ хийж таван хүнд халдвар илэрлээ

ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17764 хүнд писиар шинжилгээ хийснээс таван хүний шинжилгээнд корона вирус илэрлээ. ХСҮТ-ийн сувилагч, БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан хоёр хавьтал, Мөнххадаа компаний хоёр ажилтнаас корона вирусын халдвар илэрлээ. Хоёр ажилтны ойрын хавьтал 116 хүн, хоёрдогч хавьтал 92 хүнд шинжилгээ хийгдээд явж байна. Улаанбаатар хотод нийтдээ 740 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 24 цагт долоон хүн эмчлэгдэж гарлаа. Монгол Улсын хэмжээнд корона вируст халдварын батлагдсан тохиолдол 1220 болж, үүнээс 68.6 хувь нь буюу 837 хүн эдгэрсэн байна.

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    баян баагийнуудад хүрсэн бол тэнгэр харж байгааг баталжээ

+ Leave a Comment