Тээврийн цагдаагийн албаны Шуурхай жижүүрийн утсанд 2020 оны 10.31-11.01-ний өдөр зам тээврийн ослын 464 дуудлага иржээ.Ослын улмаас долоон хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт таван хүний амь хохирсон байна.
Хүний амь хохирсон ослууд:
2020.10.31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын нутагт шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 38 настай, эмэгтэй амиа алдсан.
2020.10.31-ний өдөр 21:21 цагийн орчимд Төв аймаг Баянчандмань сумын нутагт асфальтан замд Hyundai porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 38 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон
2020.11.01-ний өдөр 08:56 цагийн орчимд Говь-Алтай аймаг Дэлгэр сумын нутагт асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, жолооч, 59 настай, эрэгтэй амиа алдсан
2020.11.02-ны 00:28 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум “Нүүрс тээврийн замын 101 дэх км” гэх газарт асфальтан замд Howo маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч, 48 настай, эрэгтэй амиа алдсан
2020.11.01-ний 14:35 цагийн орчимд Өвөрхангай аймаг Хужирт сумын нутагт шороон замд Kia Bongo маркийн автомашин өнхөрч, явган зорчигч, 3 настай, эрэгтэй хүүхдийн амь нас хохирсон осол тус тус гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлсэн байна.
Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 150 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцжээ.
More Stories
ЦУОШГ: Өвлийн эхэн болон дунд саруудад Улаанбаатар орчмоор цас ахиу орж, халтиргаа гулгаа ихэснэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас (ЦУОШГ) гаргасан өвлийн улирлын (12, 1, 2 дугаар сар) ерөнхий төлөвөөр энэ өвөл хур тунадас...
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
