хэзээ “Төр” мэдээллийн агентлаг ээжүүдийг алдаршуулах “ЭЭЖ” үндэсний контентийг бэлтгэн хүргэж байгаа. Уг бүтээл нь ээж хүний сургаал залбирал, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын түүх, дурсамжийг мөнхөлж, нийгэмд эерэг өөрчлөлт, хандлагыг бий болгох зорилгоор бүтээгдэж буй хөрөг нэвтрүүлэг юм. Уг нэвтрүүлэг нь эх үрсийн нандин холбоо, ээжийн туулсан амьдрал замнал, хөдөлмөр бүтээл, тэсвэр хажуужил, зан чанар, сургаал, дурсамжийг дуу, дүрсний нийлэмж болоод сэтгүүлчийн өгүүлэмжээр үзэгчдэд хүргэдэг, гэр бүлийн нандин архивыг бүтээх оюуны бүтээл аж.
Тэгвэл уг нэвтрүүлгээ орон даяар хэрэгжих төсөл болгон зарлаж, 21 аймаг бүрээс алдар хүндлэлийн дээд болсон 9 ээжийг алдаршуулах юм байна. Тус нэвтрүүлгийн санаачлагч, сэтгүүлч Б.Шүрэнцэцэгтэй ярилцлаа.
-“Ээж” нэвтрүүлэг төсөл болж 21 аймагт хэрэгжих юм байна. Яагаад төсөл болж хэрэгжих болов?
–Эх хүн бол үр хүүхдэдээ хамгийн үнэ цэнэтэй эрдэнэ нь байдаг шүү дээ. Ижийн сургаал, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, ерөөл, залбирлыг мөнхлөх зорилготой “Ээж” нэвтрүүлэг маань орон даяар төсөл болон хэрэгжих гэж байна. Манай баг 21 аймаг бүрээс 9 ээжийг алдаршуулахаар энэ төслөө эхлүүлж байна. Үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлсэн өнөр гэр бүлийн эзэн болсон тэр л ээжүүдийг оролцуулахыг зорьж байгаа. Ээж хэмээх эрхэм ачтануудыг шалгуур тавьж шүүх нь өрөөсгөл ч бүх ээжийг оролцуулах боломж хязгаарлагдмал. Юутай ч эгэл жирийн мянга мянган сайхан ээжүүдийн төлөөлөл тэд байх болно гэдэгт итгэлтэй байна.
–Есийн тооны тухайд?
-Монголчууд есийн тоог бэлгэшээдэг ард түмэн. Есийн тоог оюун ухааны хүчний дээд илэрхийлэл гэж үздэг. Бид нэвтрүүлгээрээ дамжуулан оюунлаг, хөдөлмөрч ээжүүдийнхээ үлгэр дуурайлал, сургаал, сургамжийг залуу ээжүүдэд хүргэхийг зорино. Нэг ёсондоо ээжүүдийн агуу ухаанаар дамжуулан нийгэмд эерэг хандлага түгээхийг хүсэж байгаа.
-Бүртгэл хэзээнээс эхлэх вэ? Орон нутагт зураг авалт явагдах уу?
– Бүртгэл 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс эхэлж байгаа. Аймаг бүрээс 9 алдарт ээжээ бүртгэж дуусаад бид зураг авалтдаа орно. Ээж нэвтрүүлгийн өмнөх дугаарууд малчдын төв телевиз болох Малчин ТВ, National TV, TV10, OTV зэрэг телевизээр гарч байсан. Энэ удаа илүү олон ТВ-ээр гаргахаар төлөвлөсөн. Дээрх телевизүүдээс гадна Төр.мн (www.tur.mn)мэдээллийн сайтын тусгай буланд байршуулна. Мөн Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны гишүүн, мэдээллийн шилдэг 10 сайт дээр давхар нийтлэгдэж олон түмний хүртээл болно. Төсөл маань зөвхөн үздэг нэвтрүүлгээс гадна уншдаг хэлбэртэй байх юм.
-Үзэхээс гадна уншдаг гэхээр…?
-Ээжүүдээ нэвтрүүлгээр алдаршуулахаас гадна номонд мөнхөлнө. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгээс гадна ээжүүдэд зориулсан хөрөг нийтлэлээс бүтсэн “МОНГОЛ ЭЭЖ” номыг хэвлэж, өргөн барина. Энэ хорвоогийн эрдэнэ болсон энэрэлт сайхан ээжүүдээ ЭЭЖ нэвтрүүлэгт оролцуулж, нэр алдар, дүрийг нь мөнхлөөрэй. Хэн бүхэнд нээлттэй байх болно оо.
-Төслийн ажилд амжилт хүсье!
-Баярлалаа.
More Stories
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
