Орон нутгийн сонгуульд нийслэлчүүдийн 47.88 хувь нь оролцсон байна. Ингээд сонгуулийн үр дүнд өнөөдөр НИТХ-д өргөн барьсан бөгөөд ийнхүү дараах 45 нэр дэвшигчдэд төлөөлөгчөөр тооцон батламжийг гардуулж байгаа юм.
Мөн сонгуулийн дүнг намуудын удирдлагуудад гардуулж байна. Ингээд тойргийн дарааллаар төлөөлөгч нарын үнэмлэхийг гардуулж байна. Г.Гангамөрөн, Ж.Алдаржавхлан, Н.Баярмөнх, Б.Сүхбаатар, З.Төмөртөмөө нараас бусад 40 төлөөлөгч үнэмлэхээ гардлаа. Дээрх таван төлөөлөгчийн ирээгүй шалтгааныг мэдээлээгүй юм.
Хотын өмнө тулгамдаж буй асудлыг шийдвэрлэх чиглэлд нэг баг болж ажиллахыг Нийслэлийн сонгуулийн хорооноос хүслээ.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр албан ёсоор НИТХ-д хамгийн олон санал авсан нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардууллаа. Ирэх дөрвөн жил ажиллах 45 төлөөлөгч бүрдлээ. Сонгууль бол улс төрийн өрсөлдөөн. Иргэд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж санал өглөө. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллана” гэлээ.
Хөдөлмөрийн үндэсний намаас НИТХ-д сонгогдоод буй гурван төлөөлөл болох П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар “Бид нийслэлд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал болох түгжрэлийг бууруулахаар ажиллах болно. Бид маш идэвхтэй сөрөг хүчин байж, ард түмний дуу хоолой байх болно. Түгжрэлийг арилгахын төлөө зүтгэнэ. Асуудлыг шийдэхийн төлөөх хамгийн зөв гаргалгааны төлөө зүтгэж, хамтран ажиллана” гэлээ.
Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвшин НИТХ-ын төлөөлөгч болсон Д.Энхтуяа “Бүхнийг гэр хороололд гэсэн уриатай оролцсон. Улаанбаатар хотын 60 хувь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын асуудал зөвхөн гэр хорооллынх биш. Байшин хороололд ч нөлөөлж байгаа учраас ийм уриатайгаар ажиллахаар мөрийн хөтөлбөрөө боловсруулсан” гэв.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж байна.
Ирэх дөрвөн жилд нийслэлд тулгарч буй асуудлыг гардан шийдвэрлэх төлөөлөгч нараар сонгогдсон 45 нэр дэвшигч:
| ДҮҮРЭГ | НАМ | ||
| МАН | АН | ХҮН | |
| БАЯНЗҮРХ | Ү.Оюунзул | М.Тулгат | П.Наранбаяр |
| Д.Энхбаяр | Т.Батцогт | Д.Гантулга | |
| Н.Баярмөнх | Д.Пүрэвдаваа | ||
| Б.Сүхбаатар | |||
| Б.Пүрэвдагва | |||
| ХАН-УУЛ | Ж.Алдаржавхлан | Л.Отгонбаатар | П.Ганзориг |
| Б.Мягмар | |||
| Б.Өнөбат | |||
| Б.Одсүрэн | |||
| СҮХБААТАР | М.Халиунбат | Д.Бадарсан | |
| Х.Болормаа | |||
| Б.Эрдэнэсүх | |||
| СОНГИНОХАЙРХАН | Ц.Төрхүү | ||
| Р.Дагва | |||
| Б.Сэргэлэнбаатар | |||
| Ц.Баттөр | |||
| Ж.Сандагсүрэн | |||
| Н.Баярчимэг | |||
| Г.Төгөлдөр | |||
| М.Говьсайхан | |||
| Н.Алтаншагай | |||
| Б.Мөнхцэцэг | |||
| НАЛАЙХ | Ч.Раднаабазар | ||
| Б.Нэргүй | |||
| БАЯНГОЛ | Д.Ихбаяр | Д.Энхтуяа | |
| Ө.Сумъяабаатар | |||
| Ж.Батбаясгалан | |||
| Г.Гангамөрөн | |||
| Ч.Мэндбаяр | |||
| БАГАХАНГАЙ | С.Эрдэнэбаяр | ||
| БАГАНУУР | С.Даваасүрэн | ||
| Т.Отгонболд | |||
| ЧИНГЭЛТЭЙ | Н.Батсүмбэрэл | ||
| Б.Мөнхбат | |||
| З.Төмөртөмөө | |||
| Л.Ариунтуяа | |||
13:00 цагт үнэмлэх гардуулж эхлэх байсан боловч зургаан нэр дэвшигч ирээгүй байгаа тул хүлээлгэсээр байна.
Ж.Алдаржавхлан, Ж.Сандагсүрэн, Г.Гангамөрөн, З.Төмөртөмөө, З.Баянмөнх, Ө.Сумъяабаатар нар ирээгүй байгаа тул түр хүлээхээр боллоо.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
