Засгийн газрын 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Баянгол дүүргийн ИТХ-ын 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 13/01 дүгээр тогтоолоор баталсан “Баянгол-түрээсийн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг хамруулна.
Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2019-2024 онд хэрэгжих бөгөөд энэ хүрээнд 1000 айлын орон сууц тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих бөгөөд үүнээс энэ онд эхний 100 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.
Тус хөтөлбөрт Баянгол дүүрэгт оршин суудаг
- Ахмад настан,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, “
- Өрх толгойлсон эцэг, эх,
- Залуу гэр бүл хамрагдах боломжтой.
Баянгол дүүрэгт нийт 60 мянган өрхийн 200 гаруй мянган иргэн амьдарч байна. Тус дүүргийн нийт хүн амын 9,5 хувийг ахмад настан, 32,3 хувийг залуучууд, 34,4 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Дүүргийн хэмжээнд нийт 4800 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1600 гаруй өрх толгойлсон эцэг, эх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 4836 өрх амьдарч байна.
Өнгөрөгч 2019 оны байдлаар дүүргийн нийт өрхийн 20 хувь нь гэр хороололд амьдарч байгаа статистик мэдээлэл бий.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй Баянгол дүүргийн иргэн та дараах сувгаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

- ВЭБ: www.bgd.mn
- Фэйсбүүк: ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР
- Твиттер: БАЯНГОЛ ДҮҮРЭГ OFFICIAL
- Харилцах утас: 18001222, 11-365574
More Stories
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
