Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн энэ оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 676.4 мянган ажилчны медиан цалин 943.5 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин хоёрдугаар улирлын байдлаар нэг сая 261.3 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 100.1 мянга буюу 8.6 хувиар, өмнөх улирлаас 1.6 мянга буюу 0.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин энэ оны хоёрдугаар улиралд 2015 оны дөрөвдүгээр улирлаас 1.5 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 15.8 хувиар нэмэгджээ.
НДШ төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 81.3 мянга нь 420000 төгрөг хүртэлх, 143.1 мянга нь 420001-700000 төгрөг, 185 мянга нь 700001-1100000 төгрөг, 119.5 мянга нь 1100001-1500000 төгрөгийн цалинтай байна. Мөн 68.4 мянга нь 1500001-2000000 төгрөг, 47.6 мянга нь 2000001-3000000 төгрөг, 31.3 мянга нь 3000001 төгрөгөөс дээш цалинтай аж.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
